Цаг үеийн мэдээ

Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын .. дугаар багийн .. дугаар байранд оршин суух Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн Б-нь 1 сарын 28-ны өдрийн 05:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:20 цагт хүлээн авсан.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, 1 эрэлч нохойтой, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, “Шивээ-Овоо” ХК-ийн ажилчид хамтран иргэн Б/28 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 1сарын 29-ний өдрийн 08:00 цагаас эхлэн 3 хэсэгт хуваагдан Шивээговь сумаас урагш Даланжаргалан сум, “Чойр-Уул” гэдэг газар хүртэл, “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайгаас урагш, уурхайн баруун болон зүүн тал, “Хаялага” нуур чиглэлд нийт 360 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:30 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сум Өнгөт багийн “Өнгөт толгой” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урагш 35 км/-т эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Таны сурталчилгаа