Цаг үеийн мэдээ

“Дэрэн” клуб төдийгүй үндэсний шигшээ багийн тоглогч О.Мөнх-Оргил Германы алдарт хөлбөмбөгчин асан Герт Энгелсийн үүсгэн байгуулсан “Soccerlife” академид туршилтын бэлтгэлд хамрагдах болсон билээ.

МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука түүнтэй уулзаж, бэлтгэл сургуулилтад нь амжилт хүслээ.

Монгол улсаас Г.Ганбаяр Европ тивд мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны хөл бөмбөгчин болсон бол түүний араас нэгэн шигшээ багт тоглодог О.Мөнх-Оргил буурал тивийг зорьж, авьяас чадвараа сорих болсон нь сайшаалтай хэрэг болсон юм.

Өнгөрсөн жил дээд лигийн мөнгөн медаль хүртсэн “Дэрэн” клуб нь Герман, Испани гэх мэт хөл бөмбөг өндөр хөгжсөн Европын улсуудаар өсвөр залуу тоглогчдыг тэмцээн уралдаанд оролцуулдаг гэдгийг хөл бөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа О.Мөнх-Оргилд ХБНГУ-ыг зорих үйл хэрэгт нь төдийгүй цаашдынх нь замналд амжилт хүсье.

Таны сурталчилгаа