Цаг үеийн мэдээ

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан. Тэрбээр Беларусийн бөхийг цаг дуусахад минут хүрэхгүй хугацаанд 10:1-ээр илүүрхэж яваад 10 оноо дараалан алдаж харамсалтай ялагдсан билээ. 

Ийнхүү XXXII удаагийн Иван Ярыгиний Гранприд манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, 10 хүрэл, нийт 14 медальтай нутагтаа ирэхээр болов. Харин эрчүүд маань сүүлийн гурван жил Красноярскийн дэвжээнээс хоосон буцаж байна.

Таны сурталчилгаа