Олимпын наадмын үеэр Бээжинд цаг агаар тогтуун, өдөртөө -5-аас 0 градус орчим байна. Харин цана, биатлоны тэмцээн явагдах Жанчхүүд байдал өөр. Тэнд өдөртөө -15 орчим градус бол шөнөдөө -20 градусыг даван хүйтэрч байна. Ялангуяа салхитай өдөр маш их хүйтэрч, бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаа талаар цас мөсний орон Шведийн тамирчид гомдоллосныг тус улсын хэвлэлүүд бичжээ.
Хэдийгээр ширүүн салхитай, хүйтэн байгаа ч манай тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Манай хоёр цаначин хуваарийн дагуу өглөө 09-12 цагийн хооронд бэлтгэл хийж байгаа юм.
Жанчхүү нь Бээжин хотоос 220 км зайтай бөгөөд хурдны галт тэргээр зорчвол 50 минутын дотор зорьсон газраа очих юм.