Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Өчигдөр /2021.02.05/ манайхаас Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр /2021.02.05/ манайхаас таван бөх зодоглоно.
81кг-ийн жинд барилдах ОУХМ Г.Болор-Очир ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилигийн толгойлж буй "A" хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогтоо Италийн бөх Лоренцо Пародитой барилдана. 81кг-ийн жинд ДАШТ-ий иж бүрдэл медальт Францын алдарт Лойк Пиетри, Дэлхийн аварга Израйлын Саги Муки, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Сотаро Фуживара, ДАШТ-ий хүрэл медальт Гүрж гаралтай Туркийн Ведат Албэйярак, Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоев нарын шилдэгүүд хүч үзнэ.
100кг-ийн жинд ОУХМ Б.Гончигсүрэн барилдах бөгөөд эхний тойрогтоо Алжирын бөхтэй барилдах бөгөөд өрсөлдөгчөө ялвал 2-р тойрогт түүнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Белгийн Тома Никифоров хүлээж байна. 100кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт Майкл Коррел, Европ тивийн аварга Петер Палтчик, Александр Иддир, Зелим Коцоеив, Рафаел Бузакарини, Симеон Катарина нарын тамирчид хүч үзнэ.
Оны өмнө Абугийн их дуулгад +100 кг жинд түрүүлсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл "B" хэсгийг тэргүүлэн барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны бөхтэй барилдана.
70кг-ийн жинд ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогтоо АНУ-ын бөхтэй барилдана. Өрсөлдөгчөө ялвал түүнийг хэсгийн тэргүүн бөх Ёоко Оно хүлээж байна.
+78кг-ийн жинд ОУХМ А.Адъяасүрэн тэмцээний "B" хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо эзэн орны бөхтэй барилдана. Түүний жинд 14 жүдоч хүч үзнэ.