Монгол Улсын Үндэсний шигшээ баг, МИАТ компани, "Хилчин" спорт хорооны тамирчин улсын начин Батжаргалын Одхүгийн хүү ЦЭЦЭНЦЭНГЭЛ Парис-2022 Гранд Сламд түрүүллээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Баку-2018 ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг боох мэхээр цэвэр ялснаар Абу Даби-2021 Их дуулгын аварга цолоо Паристай ихэрлүүлэв. Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэл хоёр дараалан түрүүлж, IJF-ийн мэргэжилтнүүдээс Mongolian Rocket нэрийг зүүгээд байна. Тэрбээр мөн хагас шигшээд Хаан Риньегийн ялалтын цувралыг зогсоож, Будапешт-2021 дэлхийн аваргад түрүүлсэн Японы Кокоро Кагэүраг ялж, сенсаац тарьсан юм.