Цаг үеийн мэдээ

АНУ-ын Калифорнид төрсөн 19 настай уран гулгагч Жу И  Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, анх удаа олимпод оролцохдоо нутаг нэгтнүүддээ өөрийгөө харуулахыг эрмэлзэж байжээ.

Гэвч ням гарагт болсон эмэгтэйчүүдийн богино хөтөлбөрийн багийн үзүүлбэрийн үеэр тэрээр мөсөн дээр унаж, сүүлчийн байр эзэлсэн тул Хятадын Weibo  нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. 

Weibo-д "Жу И уналаа" гэсэн хаштаг хэдхэн цагийн дотор 200 сая хандалт авч, америк гаралтай уран гулгагч Жу И яагаад Хятадыг төлөөлөх болсон тухай олон хүн асууж, маргааны сэдэв болгожээ.

Гэтэл ням гарагийн орой уг хаштагийг устгасан байна. Багийн үзүүлбэрийн тэмцээний хоёр дахь өдрийн эхний уран гулгагч байсан түүнийг үзүүлбэрийнхээ үеэр унахад цэнгэлдэх даяар орилцгоожээ. Үзүүлбэр нь амжилтгүй болсон тул Жу И хамгийн бага оноотойгоор тэмцээнээ өндөрлүүлж, улмаар  Хятадын баг гуравдугаар байрнаас тавдугаар байр руу орсон байна. 

Жу И нулимс унаган "Сэтгэлээр унаж, ичиж байна" гэжээ. "Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн сонгон шалгаруулалт Хятадад хүмүүсийг их гайхшруулсан учраас би дарамт мэдэрсэн байх. Тиймээс хүмүүст  би  юу чаддагаа харуулахыг хүсэж байлаа. Харамсалтай нь чадсангүй." гэжээ.

 

Таны сурталчилгаа