Канад улсын ''International Achievements Research Center'' байгууллагаас Академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгаруулж, гэрчилгээг нь өнгөрсөн сарын 27-нд гардуулжээ. Тэрбээр ШУА-ийн гишүүн, Ази-Номхон далайн орнуудын Материал судлалын академийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан юм. Олон улсын байгууллагаас Академич Б.Пүрэвсүрэнгийн бүтээлүүд гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, дэлхийн эрдэмтдийн хүртээл болж олон удаа ишлэл хийгдсэн зэргийг үндэслэн 2021 оны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгаруулжээ.