Цаг үеийн мэдээ

Азийн олимпын зөвлөл /OCA/-өөс Зүүн өмнөд Азийн спортын элсний  "Sea Game" наадмыг 2022 оны 5 дугаар сард Вьетнам улсад зохион байгуулна.

Тус наадам спортын 40 төрөлд Тайланд, Мяньмар, Вьетнам, Лаос, Индонез, Филлипини, Зүүн Тимор, Кампучи, Малайз, Сингапур, Бруней зэрэг улсууд өрсөлдөх юм. Кикбоксын төрөл албан ёсны спортын төрөлд хоёр дахь удаагаа багтан оролцож байна.

Ташрамд дуулгахад, Тайландын спортын хороо, Тайландын олимпын хороо баг тамирчдаа эртнээс анхааран сайн бэлтгэж байна. Кикбоксын шигшээ багийн ивээн тэтгэгчээр Тайландын алдарт муайтайн тамирчин Букау оролцож кикбоксын багийн бэлтгэлийг Хойд Тайландын уулархаг сэрүүн бүст орших Чангмай хотноо орших өөрийн бэлтгэлийн 'Букау хотхон"-д зохион байгуулж байгаа юм.

Тайландын кикбоксын шигшээ багийн дасгалжуулагчаар Монголын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер О.Алтанпүрэв сонгогдон ажиллаж байна. Тэрбээр кикбоксын дэлхийн аваргад 11 удаа Азийн наадамд 6 удаа, Азийн аваргад 4 удаа, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, олон улсын 500  гаруй тэмцээнд Монголын багийг удирдан оролцсон туршлагатай хүн юм.