Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих аяны хүрээнд Баянхонгор аймагт "Эрүүл иргэн - Эртэч Баянхонгорчууд" аяныг өрнүүлж эхэллээ.
Аяны хүрээнд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд ажлын өдрүүдэд өглөө 06:30-07:30 цагийн хооронд иргэдийг ирж дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байгаа юм байна.
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлсэн байна.