Цаг үеийн мэдээ

Монголын дугуйн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн 2-р сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрээр Азийн АШТ-нд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах эхний сорилтыг баасан /2022.02.18/ гарагт 13.00 цагт ганцаарчилсан гараатай 25 км-ийн зайд авахаар боллоо.

Сорилт нээлттэй болох тул оролцох хүсэлтэй дараах ангиллын тамирчид хамрагдах юм байна.

1. Өсвөр үе - Эрэгтэй, эмэгтэй 17-18 нас /Junior/

2. Залуучууд - Эр, эмэгтэй 19-22 нас /Under-23/

3. Насанд хүрэгчид - Эр, эмэгтэй 23-34 нас /Elite/

4. Мастер - Эр, эмэгтэй 35-39, 40-44, 45-49, 50+

- Гараа, Бариа: Налайхаас Төв аймаг орох замд Соломын даваан дээр явагдах бөгөөд эхний тамирчин 13.00 цагт гарна. /Талдаа 12.5 км/

- Сорилтод зөвхөн бөөний дугуйтай уралдана. /Дискэн обуд, хэвтдэг гар тавихыг хатуу хориглоно/

- ОУДХ-ны дүрмийн дагуу Junior ангиллын тамирчдын арааг хязгаарлана.

Сорилтод оролцох хүсэлтэй тамирчид 2 дугаар сарын 17-ны 15.00 цагаас өмнө бүртгүүлнэ. /Холбогдох утас: 99035320,70009559 А.Эрдэнэболд/

Таны сурталчилгаа