Алтан Дорнодын “Дайчид” баг шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн гэж үзэж байгаа учир дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчлөхийг шаардсан.
Тэгвэл тэд тоглолтоо үргэлжлүүлэх болжээ.
Тодруулбал:
Алтан Дорнодын “Дайчид” багийн менежер Э.Цолмонбаяр: “Бид Алтан Дорнодын “Дайчид” баг сагсан бөмбөг сонирхдог, үзэхээр ирсэн энэ олон залуучуудаа хүндэтгээд тоглолтоо цааш нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Бидний тоглолтыг үзэх гэж олон залуучууд билет аваад Спортын төв ордонд цугласан. Харин зохих хүмүүс нь өмнөх “Дайчид” болон "Ирвэсүүд" багуудын тоглолт дээр алдаа дутагдал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дүрмээрээ тоглолтын шийдвэрийг өөрчилж болохгүй юм байна” хэмээн мэдэгдэж байв.
Харин өчигдөр буюу 2-р сарын 16-ны өдөр болсон Дээд лигийн тоглолтод "Этүгэн Ирвэсүүд" багтай тоглож 92:97 онооны харьцаатайгаар ялжээ.