Цаг үеийн мэдээ

Г.ХЭРЛЭН ГРАНД СЛАМ АНГИЛАЛААС ЭЭЛЖИТ МЕДАЛИА ГАРДЛАА

Тель Авив-2022 Гранд Сламын эхний өдөр -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Францын Дайки Боубаг торгуулиар ялсанаар Гранд Слам ангилалаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр манай улс медалийн чанараараа Тель Авивын Их дуулгын эхний өдөр гурван хүрэл медальтайгаар 34 орноос наймдугаар байрт бичигдэж байна. 

 

Таны сурталчилгаа