Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит барилдаанд а.х.а Н.Баттүвшин, Э.Ууганбаяр, С.Очирбат, М.Адъяахүү, У.Береке, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ц.Мөнхбаяр, Б.Мижидсүрэн, Б.Баянмөнх, Б.Лхагвадорж, а.а А.Отгонбаатар, Б.Хашбат, Х.Оргилболд, Л.Отгонбаатар, Б.Түмэндэмбэрэл тэргүүтэй аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Төв  аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, цэргийн арслан Л.Отгонбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Даян дэвжээний бөх аймгийн арслан Д.Батбаатар нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд а.а Г.Төрмөнх, Э.Сумъяабат, а.з М.Даваасүрэн, О.Түмэн нар үлдэв. 

Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 26-нд Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, хоёрдугаар сарын 27-нд  "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа