Цаг үеийн мэдээ

Украин улс дайны нөхцөл байдалтай холбогдуулан энгийн иргэдийн дунд бүх нийтийн цэрэг татлагыг эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан 18-60 настай эрчүүдийг улс орноосоо дүрвэн гарахыг нь түр хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ.

ОХУ-тай хийж буй дайнд нэгхэн хоногийн дотор Украины  137 иргэн амиа алдаж, 316 хүн шархдаад байна. 

Өнгөрсөн шөнө ОХУ Украины Бориспол, Озерное, Кульбакино, Чугуев, Краматорск, Чернобаевк хотуудын нисэх буудлууд болон Украйны зэвсэгт хүчний хэд хэдэн объектад агаараас цохилт өгсөн байна.