Тайландад аялал жуулчлалын чиглэлд ажилладаг 3,700-3,800 заан байдаг бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал, ковид 19 цар тахлын улмаас ихэнх заанууд ажилгүй болжээ. Заан бүр 2000-5000 кг жинтэй ба жингийнхээ 10 %-тай тэнцэх хэмжээний хоол иддэг. Sansiri Public Company Limited компанийн захирал Сретта Тависин тус компанийн Чианг Май мужийн Сан Кампхаенг дүүргийн 70 рай хоосон газрыг нутгийн иргэд зааныг тэжээхийн тулд Напиер өвс ургуулах санааг гаргажээ. Энэ санаа нь Чианг Май дахь олон байгууллага, компаниудыг хоосон газар нутгаа өгөх эсвэл заануудад хоол хүнс хандивлах ажилд түлхэц өгчээ.
Напиерийн тариалангийн ажилтан Притонг Сингхонпитак : "Бид өвсийг арчилж ургуулж байна. Дараа нь бид ачааны машинд ачиж, заан хамгаалах газарт хүргэх болно.
Тайландын заануудын холбооны ерөнхийлөгч Терпат Трунпракан: "Манай улс хөл хорионд ороод 2 жил болж байгаа тул заан тэжээгчид орлогогүй болсон. Бараг өдөр бүр эсвэл ээлжлэн заан өвдөж, үхэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирдэг"
Заан тэжээгч Гантонг Лертвонграттанакул: "Манайд 10 гаруй заан байдаг. Одоо би эх, хүүхэд гэсэн 2 зааныг асарч байна. Одоо би ургуулсан өвсөө хурааж байна. Ган болж байгаа болохоор өвс хүрэлцэхгүй байна"
Патара зааныг хамгаалах төслийн менежер Пермпонг Савигун: "Бид бие биедээ тусалж, заануудад анхаарал тавьж байна. Бид зааныг тэжээх зүйлс байгаа эсэхийг хайж ой руу олон явдаг. Жуулчид ирээсэй гэж бодож байна. Хэрэв жуулчид ирвэл бид олсон орлогоороо хоол хүнс авч чадна"
Тайландын заануудын холбооны ерөнхийлөгч Терпат Трунпракан: "Заан бол манай улсын том баялаг тиймээс бид тусалж халамжлах хэрэгтэй. Тиймээс эдгээр 3800 гаруй зааныг Тайландын нэг хэсэг гэдгийг манай засгийн газар мартаж, үл тоомсорлож болохгүй"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг