Цаг үеийн мэдээ

Оросын Батлан хамгаалахын яам, Украины нутаг дэвсгэрт явуулж эхэлсэн тусгай цэргийн ажиллагааныхаа хүрээнд пүрэв гарагийн зорилтоо амжилттай биелүүлсэн тухай мэдэгдлээ.

ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Игор Конашенков: Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний өмнө тавьсан пүрэв гарагийн бүх зорилго, зорилтууд амжилттай биеллээ. Крымийн чиглэлд цэргийн анги, шүхэрчдийн хамтарсан баг Херсон хотыг чиглэн довтолсон. Энэ нь Умард Крымийн сувгийг хаалтыг буулгах боломжийг олгож, улмаар Крымийн хойгт, усан хангамжийг сэргээх боломжийг бүрдүүллээ. Цохилтын дүнд Украин цэргийн дэд бүтцийн 83 хуурай газрын объектод цохилт өглөө. Мөн 4 сөнөөгч онгоц, нисдэг тэрэг болон нисэгчгүй онгоцыг устгалаа” гэв.

 

Таны сурталчилгаа