Ховд аймгийн Манхан сумын харьяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Т.Пүрэвсүрэн, Ё.Эрдэнэжаргал, Н.Баттүвшин, Э.Ууганбаяр, Ч.Энхмөнх, С.Очирбат, М.Адъяахүү, М.Еркебулан, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ө.Сүхбат, Б.Баатархүү, Б.Мижидсүрэн тэргүүтэй 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг анх удаа түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнод бүс эрчим хүчний систем, Дорнын хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Ганхуягийн Шинэзориг үзүүрлэв. Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин СХ, "Нью Жуулчин" ХХК, Жавхлант дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Хилчин СХ, Хантайшир дэвжээний бөх, аймгийн харцага Батсүхийн Энхсайхан нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд а.х.а Т.Пүрэвсүрэн, а.а Ч.Эрдэнэсайхан, Г.Ганбаатар, а.н Д.Цэнд-Аюуш нар үлдэв.