Хятад
Хятадын 6000 гаруй иргэд Украйнд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Дийлэнх нь оюутнууд. Украйн дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөсөн.
БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун 2 дугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украйнаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусч, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна.
Энэтхэг
Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украйнд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украйнтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ 2 дугаар сарын 27-ны өдөр Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжний 219 иргэнийг 2 дугаар сарын 28-ны өдөр авах ажээ.
АНУ, Их Британи, Япон зэрэг улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украйнаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.
Эх сурвалж:
https://www.straitstimes.com/asia/east-asia/china-envoy-to-ukraine-postpones-evacuation-of-citizens
https://www.ft.com/content/09310cc2-7101-4cce-aa57-90c373f15d4c
https://time.com/6151294/ukraine-evacuation-stranded-kyiv/
https://www.youtube.com/watch?v=g1ASHY5t9HE