Орос Украин руу довтолж Украинд суралцаж буй олон мянган африкчууд тэндээс явахаар улайрч байна. Гэвч нислэгүүд байхгүй бусад сонголтууд хязгаарлагдмал байгаа энэ үед тэдний засгийн газар хийж чадах зүйл үнэхээр бага байна.
Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй 23 настай Нигерийн оюутан Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна - бүх хотуудад, тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон. Эгч бид 2 яахаа мэдэхгүй сандарч байна. Бид аюултай нөхцөл байдалд байна. Нисэх онгоцны буудал хаагдсан тул эндээс явах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.
Украин өндөр эрсдэлтэй гэж үзэн агаарын орон зай, иргэний нислэг, тэр дундаа Киевийн нисэх онгоцны буудлыг хаажээ.
Киев даяар агаарын довтолгооны дуут дохио сонсогдож, зарим оршин суугчид метроны буудал, хамгаалах байранд орогнож байгаа тул эгчтэйгээ хамт хаягдсан мэт санагдсан бид Нигерийн иргэд, бидэнд тусламж хэрэгтэй байна. Биднийг үл тоомсорлож, ганцааранг минь битгий орхиоч”гэжээ.
Нигерийн иргэн Тэми Розабель Цейе-Окотие мөн Украинд анагаахын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Идачабагийн сэтгэлийг хуваалцаж, “Үнэнийг хэлэхэд Бид ч нэсэн айж байна - бид юу хийхээ мэдэхгүй байна. Нигерийн Засгийн газар биднийг үндсэндээ “БИД ГАНЦААРАА ГЭСЭН" гэж хэлсэн гэж DW-д хэлэв.
Одоогоор Украинд 4000 орчим Нигери улсын иргэн суралцаж байна. Тэдний зарим нь Нигерийн Засгийн газраас мэдээлэл дутмаг байгаад бухимдлаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуваалцжээ. “Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари Украин дахь иргэддээ өөрөө өөрсдөдөө туслахыг аль эрт хэлсэн” гэж Рон Петерс DW Africa-ийн Facebook хуудсандаа бичжээ. “Тэр тусламж санал болгосон бол олон хүн гайхах байсан” гэсэн сэтгэгдэл бичсэн хүн олон байх аж.
Пүрэв гарагийн үдэш Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ “онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа Засгийн газар явахыг хүссэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.
Нигеричууд Украин дахь гадаад оюутнуудын тоогоороо 2-т ордог бол хамгийн их оюутантайгаараа Марокко (8000 оюутантай) дараа египетчүүд 3500 оюутантайгаараа 3 дугаарт бичигддэг байна.
Нигерчүүд Орос довтлохоос өмнө Марокко, Египет улсуудын авч хэрэгжүүлсэн янз бүрийн арга барилыг онцолж байна.
2 долоо хоногийн өмнө Мароккогийн Засгийн газар иргэдээ аль болох хурдан Украиныг орхин явахыг уриалсан бол Украин дахь Египетийн нийгэмлэгийн тэргүүн Али Фарук хэлэхдээ “өнгөрсөн 7 хоногт Украин дахь эрх баригчид болон Египетийн Элчин сайдын яам оюутнуудыг буцаан авчрах ажлыг зохицуулж байна” гэжээ.
УКРАИНЫГ ОРХИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
Африкчууд Украинд суралцаж буй оюутнуудын 20 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын олон хотуудад суралцдаг байна. Украины техник, анагаах ухааны сургуулиуд харьцангуй бага төлбөртэй байдаг нь олон оюутнуудыг татдаг аж.
Пүрэв гарагт Киев хоёр дахь том хот болох Харьков, Хар тэнгисийн Одесса боомт зэрэг тус улсын хэд хэдэн хэсэгт дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бөгөөд оюутнууд аюулгүй байдлынхаа төлөө санаа зовниж буйгаа илэрхийлж байна.
Тернопил хотод байрладаг анагаахын 5 дугаар курсын оюутан Либерийн Августин Акой Колли Бид аюулгүй байдлынхаа талаар маш их санаа зовж байгаа бөгөөд Украин дахь нөхцөл байдал тайван болтол Украйнаас аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх талаар тусламж хүсэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр DW-д захидал бичжээ.
"Бидэнд туслаач"
Зимбабве улс иргэдээ Украинаас гаргахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч тус улсын оюутан Меллиса Чарувира DW-д хэлэхдээ, одоогийн байдлаар Украиныг орхин явах ямар ч боломжгүй байгаа тул энэхүү санал нь тус болсонгүй.
"Тээвэр байхгүй, Киевээс бусад хот руу явах автобус байхгүй" гэж тэр нулимс дуслуулан хэлэв.
Зимбабве улс Украинд Элчин сайдын яамгүй. Хамгийн ойрын дипломат төлөөлөгчийн газар нь Германы нийслэл Берлин хотод байдаг аж.
“Бид Берлин дэх Зимбабвегийн Элчин сайдын яам руу утсаар ярихад тэр ямар нэг юм зохион байгуулж байна гэж хэлсэн ч одоогоор бидэнд ямар ч хамгаалалт байхгүй хэвээр. Бид аль ч хилээр гарч чадахгүй. Бидний уриалга бол биднийг нүүлгэн шилжүүлэх явдал юм" гэж Чарувира хэлэв.
Украинд суугаа Элчин сайдын мэдэгдсэнээр Оросын довтолгоон эхлэхэд Украинд Пакистаны 1500 орчим иргэн, түүний дотор 500 оюутан оршин сууж байна. Эдгээр иргэд Оросын цэргүүд гал нээж, буудаж буйн улмаас зугатан дүрвэж буй 100000 гаруй хүмүүстэй нэгдэн явж байна.