Цаг үеийн мэдээ

Украин Оросын талууд энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцлээ. Талуудын нууц байдалд болсон уулзалт тодорхой шийдэлд хүрээгүй байна. Энэ уулзалтын талаар Украинийн Ерөнхийлөгч В.Зеленскийгийн зөвлөх Михаяло Подоляк мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Украин болон Оросын төлөөлөгчид энхийг тогтоох эхний хэлэлцээрийг хийлээ. Тэдний гол зорилго нь гал зогсоох болон байлдааны ажиллагааг зогсоох байсан. Талууд тодорхой шийдвэр гаргах сэдвүүдийг тодорхойлсон. Эдгээр шийдвэрийг тодорхой болгон хэрэгжүүлэхийн тулд талууд тус тусын нийслэл рүүгээ зөвлөлдөхөөр буцаж байна. Орос болон Украины талууд тодорхой шийдвэр гаргахын тулд дахин уулзахаар болсон” гэжээ. 

Харин Украинийн нийслэл Киев болон бусад томоохон хотод цэргийн дайралт үргэлжилж, дэлбэрэлт, буун дуу сонсогдсоор байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа