Цаг үеийн мэдээ

ОХУ Украины нутаг дэвсгэрт халдаж, цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш  670,000 орчим хүн дүрвэн гарсныг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлжээ. НҮБ-ын мягмар гарагт өгсөн мэдээллээр одоогоор Унгар улс руу хамгийн их буюу 89,591, Молдав улс руу 65,391, Словак руу 54,304, Румын руу 38,461, Беларусь руу 329 иргэн дүрвээд байна. Түүнчлэн эдгээр иргэдийн 51,797 нь дээрх улсуудаар дамжин өнгөрч, Европын бусад улсууд руу нэвтэрчээ. Европын Холбооны шинжээчид дүрвэгсдийн тоо нэмэгдсээр дөрвөн саяд хүрнэ гэж тооцоолоод байна. Хэрэв дайны нөхцөл байдал улам даамжирвал Европт зуун жилд тохиогоогүй “дүрвэгсдийн хямрал” нүүрлэнэ гэж сэрэмжлүүлжээ.

Украины Ерөнхийлөгч Влодимир Зелнеский 18-65 насны эрчүүдийг улс орноо орхин гарахыг хориглосон тул ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд ачаа тээшээ авч хилээр нэвтэрч байна.

Эх сурвалж: Al Jazeera, BBC 

 

Таны сурталчилгаа