Цаг үеийн мэдээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро зүүн Европын бүс нутагт тогтворгүй байдал үүссэн нь АНУ болон НАТО-ын буруутай үйлдлээс шалтгаалсан хэмээн зэмлэжээ. Тэрээр өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна. 

Кремлийн эх сурвалжийн мэдээлснээр Путин Донбасс дахь ард иргэдийн амь насыг хамгаалах хүсэлтэй ба Украины Засгийн газрыг цэрэггүйжүүлэх зорилготой болохоо Мадурод илэрхийлсэн гэв. Мөн Киев НАТО-д нэгдэхгүй ба цөмийн зэвсэгт улс болохгүй гэдгээ батлах шаардлагатай гэжээ. 

Мадуро Оросын төрийн тэргүүний шийдэмгий алхмыг сайшаан магтсан ба Украины хямралын талаар үнэн зөв мэдээлэл түгээх шаардлагатай гэж үзсэн байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Орос улстай стратегийн хамтын ажиллагаагаа сайжруулж, Засгийн газрын салбар бүрт элч төлөөлөгчдөө харилцан солилцохоор санал нэгджээ. 

Эх сурвалж: RT 

 

Таны сурталчилгаа