Эх оронд нь дайн тулаан газар авсан ч дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдэж буй Украины теннисийн спортын од тамирчин Элина Свитолина Мексик дэх Монтеррей Опен нээлттэй тэмцээнд амжилттай оролцож байна. Тэрээр эмэгтэйчүүдийн теннисийн мэргэжлийн тамирчдын нээлттэй тэмцээнд тэргүүлж байгаа юм.
ОХУ Украинд халдсантай холбогдуулан Свитолина Оросын тамирчин Анастасиа Потаповатай тоглохоор оноол таарсан байсан ч тоглохоос татгалзсан. Гэвч тэмцээний зохион байгуулагчид Орос болон Беларусийн тамирчдыг тэмцээнээс хасалгүй үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
Украины тамирчин Оросын тамирчинтай тоглож илт давуу байдалтай ялалт байгуулсныхаа дараа зүрхэн тушаа гараа тавьж, хөгжөөн дэмжигчид рүү даллажээ. Мөн “миний хувьд маш чухал тэмцээн байлаа. Сэтгэл минь гунигтай байгаа ч энд теннис тоглож байгаадаа нэг талаараа баяртай байна” гэжээ. Свитолина талбай дээр гарахдаа улсынхаа төрийн далбааны цэнхэр, шар өнгийн хослолтой тоглосон байна.
Оросын тамирчныг ялсныхаа дараа тэмцээнд түрүүлбэл шагналынхаа бүх мөнгийг Украины армид хандивлана гэдгээ амлажээ. Монтеррейн нээлттэй тэмцээний ялагч 43,000 ам.долларын шагналтай ба шигшээд шалгарсан тохиолдолд 21,400, хагас шигшээд шалгарвал 11,600 ам.долларын шагнал авна.
Эх сурвалж: CNN