Цаг үеийн мэдээ

Перугийн Лима хотын далайн амьтдад хуванцар хог хаягдал томоохон аюул занал учруулж байна. Хог хаягдлыг дахин боловсруулах байгууллагын үүсгэн байгуулагч хэлэхдээ энэ асуудал түгшүүр төрүүлж, нийслэлийн хог хаягдлын менежментийн систем нь хог хаягдлыг зайлуулах дэд бүтэцтэй, хуваарилагдсан газруудыг ашиглахгүй байна. Тиймээс хог хаягдал нь салхинд тархаж, эцэст нь далай руу орж байна.

Мөн хог хаягдлыг бүхэлд нь хаяж болохгүй, харин ашиглаж болох зүйлсийг гаргаж аваад өөр зориулалтаар ашиглах, багасгаж дахин ашиглах зэрэг аргыг хэрэглэснээр үүнийг шийдэж болно гэж байгаль орчны мэргэжилтнүүд хэллээ. Гэсэн хэдий ч энэ талаар олон хүн мэддэггүй нь дахин боловсруулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

"Heroes del Planeta" байгууллагыг үүсгэн байгуулагч Франсиска Барриос: "Би Франсиска Барриос бөгөөд Heroes del Planeta-гийн үүсгэн байгуулагч. Heroes del Planeta бол Пукусана дахь гар аргаар загас агнуурын хуванцрыг дахин боловсруулж, өдөр тутмын эд зүйл болгон хувиргадаг дахин боловсруулалтын газар юм. Лимагаас өмнө зүгт орших энэ хэсэгт гол анхаарал хандуулж байгаа гол зүйлс бол нь хуванцар болон гар аргаар загас агнуурын үйл ажиллагааны улмаас хаягдсан хог хаягдал юм. Хотын хог хаягдлын менежментийн систем нь хог хаягдлыг боловсруулахад шаардлагатай дэд бүтэцгүй, хүмүүс ариун цэврийн байгууламжид хогоо хаядаггүй тул салхи хуурай газарт үүссэн хог хаягдлыг тарааж, эцэст нь далайн экосистемд тараагддаг"

Агрономич Габриела Васкес: "Лимагийн бохирдлын хамгийн том эх үүсвэр нь далайн эрэг, тухайлбал Каллао, Лимад хоёуланд нь наран шарлагын газар байдаг. Хамгийн их бохирдол нь далайн эрэг дээр байдаг. Оршин суугчид далайн эрэг дээр их хэмжээний бохирдол хог хаягдал үүсгэдэг. Үүний үр дүнд далайн амьтанд маш их хохирч байна. Ийм учраас бид хог хаягдлыг ялгах ёстой эхлээд үүнд суралцаж, дасах хэрэгтэй. Бидний хийх ёстой зүйл бол дахин ашиглах мөн тоо хэмжээг багасгах юм.

График дизайнер Адриана Де Марзи: "Перугийн бохирдол нь ноцтой асуудал болоод байна. Учир нь өдөр бүр олон тонн хуванцар хог хаягдал гол мөрөн, далайгаас олддог. Эдгээр хуванцрууд нь биологийн хувьд задрахад хэдэн зуун жил шаардагддаг бөгөөд эцэст нь амьтад, хүн төрөлхтөн л зовох болно"

Бизнес эрхлэгч, Ака Сүши рестораны эзэн Франсиско Ака: "Миний ресторан байгальд ээлтэй, бид бүх төрлийн хуванцар хэрэглээг багасгахыг хичээдэг. Харамсалтай нь бид 100% эко болж чадахгүй байгаа, 100%-д хүрэхэд бага зэрэг хэцүү байдаг, гэхдээ бид бордоотой чихрийн нишингийн сав, цаасан уут, савлагааны цаасан хамгаалалтын лацтай бөгөөд бүх зүйлийг биологийн орчинд ээлтэй байдлаар хийдэг. Нэг том асуудал нь жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд эко бүтээгдэхүүнүүд илүү үнэтэй байдаг. Гэхдээ бизнес эрхлэгчид байгаль орчноо аврахын тулд бүтээгдэхүүнээ үнэтэй зарж байгаагаа ойлгуулж чадвал худалдан авагчдад ямар ч асуудалгүй гэж бодож байна"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

 

Таны сурталчилгаа