2022 онд Тайландын боомтын захиргаа (PAT) Klong Toey дүүрэгт ухаалаг олон нийтийн төслийн тендерээ албан ёсоор зарласан. Тайландын боомтын захиргаа нь Бангкок боомт болон түүний ойр орчмын газруудыг шинэчлэхийг эрэлхийлж байгаа боловч оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэд барилгын ажил явуулахын тулд талбайг чөлөөлөх ёстой тул шинэчлэлийн төсөлд шууд өртөх нутгийн иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж, цаашид нөхцөл байдлыг эргэн харж, анхааралдаа авахыг эрх баригчдаас шаардаж байна.
Клонгтой дүүргийн гудамжны хүнсний худалдагч Нан: "Хэрвээ биднийг эндээс хөөх юм бол бид яаж амьдрах учраа мэдэхгүй байна. Миний эмээ энд анх амьдарч эхэлсэн. Бид эндээ үлдмээр байна"
Клонгтой дүүргийн оршин суугч Па MAE: "Би мэдээнээс намайг албадан гаргах болно гэдгийг мэдсэн гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Энд байгаа хүмүүсийн нэг хэсэг нь явахыг хүсэж байхад нөгөө хэсэг нь явах хүсэлгүй байгаа. Би юу хийхээ мэдэхгүй байна, учир нь би хаана ч очсон бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Хэрэв тэд биднийг ажилгүй болгох гэж байгаа бол нөхөн олговор олгох боломжтой болов уу?
Клонгтой дүүрэгт амьдардаг алдартай реппер Касидек Сангжан : "Би энд ирээд удаж байна. Би багаасаа л энд байсан. Энд олон сайхан дурсамжууд бий. Би эндээ үлдэхийг хүсэж байна. Гэхдээ үүнээс илүү Клонгтой дүүргийг сайн талаас нь хөгжүүлэхийг хүсэж байна. Бидний хойч үе сайхан газар амьдрах хэрэгтэй. Тиймээс ард иргэд энэ үйл явдлыг ойлгох ёстой гэж бодож байна"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг