Цаг үеийн мэдээ

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын Пара гүйлтийн цанын тамирчдын бэлтгэл үргэлжилж байна. ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар 3-р сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр, 3-р сарын 9-нд Спринт зайд, 3-р сарын 8-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана.

Энэ удаагийн Паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх гэж байна. ОХУ болон Беларус улсын тамирчдыг тэмцээнд нь  оролцуулах ба амжилт тооцохгүй, медаль олгохгүй байхаар Олон Улсын Паралимпын хорооноос шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа