Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээр өнөөдөр Беларусь улсад болох төлөвтэй байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Аль-Жазира" телевизэд өгсөн ярилцлагадаа Москва Киевээс бууж өгөхийг шаардахгүй, харин Украины бүх ард түмний хууль ёсны эрхийг хангах хэлэлцээрийг санал болгож байна гэжээ.
Лавровын хэлснээр: “Украиныг зэвсэггүй бүс болгох асуудлыг хараахан тохиролцоогүй байна. Украин улсад ОХУ-н аюулгүй байдалд заналхийлэх ямар ч зэвсэг байх ёсгүй” гэжээ.
Дашрамд дурдахад Сергей Лавров 2018 онд өгсөн нэгэн ярилцлагадаа "ОХУ хэзээ ч Украин руу дайрахгүй, би та нарт амлаж байна" гэж хэлж байжээ.
Эх сурвалж: вести.ru, insider.ua
Бэлтгэсэн: Р.Буянхишиг