Цаг үеийн мэдээ

Украинд болж буй асуудлаар хийсэн 2 дахь хэлэлцээр өчигдөр Беларусь улсын нутагт болж өнгөрлөө. 2 улсын төлөөлөгч нар удахгүй дахин уулзахаар тохиролцжээ. 

Хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тодорхой ахиц гарсан, хүмүүнлэгийн хонгил гаргаж үүнтэй холбоотойгоор зарим хэсэгт галыг түр зогсоох болно гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хэлжээ.

Мөн тэрээр Киев хүссэн үр дүндээ авч чадаагүй учир хэлэлцээрийн 3 дахь шатыг удахгүй хийхээр болсон гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: lenta.ru

Бэлтгэсэн Р. Буянхишиг

Таны сурталчилгаа