ОХУ-ын хошууч генерал Андрей Суховецкий Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны үеэр энэ долоо хоногийн эхэнд амиа алдсан болохыг Украин болон Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Оросын төрийн мэдлийн Тасс агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Владимир Путин 47 настай Суховекцийг өнгөрсөн жил Төв зэвсэгт хүчний Зэвсгийн нэгдсэн армийн 41 дэх дэд командлагчаар томилсон байна. Мөн тэрээр Сири улсад агаарын долдугаар дивизийн удирдагчаар ажиллаж байжээ.
Украины Дэд бүцтийн сайд асан, Киев дэх цэргийн бие бүрэлдэхүүнд нэгдээд буй Володимир Омелян “бидэнд түүнийг устгасан баримт бий” хэмээн мэдээлсэн байна. Мөн Russian Vkontakte цахим сүлжээнд Оросын армийн офицер Сергей Чипилев “хошууч генерал Андрей Суховецкий анд нөхрөө алдсан аймшигт мэдээ биднийг гүн шархлууллаа. Тэр Украин дахь тусгай ажиллагааны үеэр амь эрсэджээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
ОХУ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Украин дахь тусгай ажиллагааны үеэр 498 цэргийн алба хаагчаа алдсан гэж дурдсан бол украинчууд Оросын 9000 бие бүрэлдэхүүнийг үгүй хийсэн хэмээн харилцан адилгүй мэдээлээд байна.
Эх сурвалж: Fox News