Оскарын шагналт жүжигчин, кино найруулагч Шон Пенн өнгөрсөн сард Украин улсыг зорьж, Оросын цэргүүдийн халдан түрэмгийллийн талаарх бодит материалыг дэлхий дахинд хүргэх баримтат кино хийхээр болсон юм.
Нэрт жүжигчин, найруулагч хамт явсан багийнхаа хоёр гишүүнтэй хамт Украиныг орхин гарчээ. Тэд машинтай явсан ч замдаа үлдээн, Польшийн хил давах хүртэл нэлээд хэдэн км замыг алхаж туулсан байна.
Энэ тухай өөрийн твиттер хуудсандаа “Би хоёр хамтрагчтайгаа хэдэн км алхаж Польш улсын хил дээр ирлээ. Бид машинаа замын хажууд орхисон. Энд харагдаж байгаа урт цуваанд байгаа машины ихэнхэд нь хүүхэд болон эмэгтэйчүүд л байна. Тэдэнд боож багласан ачаа тээш гэх юм бараг байхгүй. Тэдэнд байгаа зүйл бол ердөө л машин нь” гэсэн тайлбартай зургаа нийтэлжээ.
Оросын цэргийн хүчин Украины хилийн ойролцоо цуглаж эхлэх үед буюу өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Пенн Украинд ирээд буцсан юм. Цэргийн ажиллагаа эхлэх үед баримтат бүтээл туурвихаар дахин иржээ.
Эх сурвалж: CNN