ОХУ-н Төрийн Дум Оросын зэвсэгт хүчний талаар хуурамч мэдээлэл үйлдэх, ОХУ-н эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалах тохиолдолд хорих, торгууль ногдуулах тухай хуулийг баталжээ.
Тус хуульд зааснаар хэрвээ тус гэмт хэрэг нь ноцтой үр дагаварт хүргэвэл 15 жил хүртэл хорих арга хэмжээ авна гэсэн байна.
ОХУ-ын Зэвсэгт хүчний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд 700 мянгаас 1.5 сая хүртэл рублийн торгууль, 1 жил хүртэл засран хүмүүжүүлэх ажил, 3 жил хүртэл албадан ажил хийлгэх эсвэл мөн ижил хугацаан хорих шийтгэл ногдуулна гэсэн байна.
Эх сурвалж: РИА Новости
Бэлтгэсэн Р. Буянхишиг