Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэл Гросси Украиныг цөмийн зэвсэг бүтээхийг оролдсон гэж Орос улс буруутгаж байгааг үгүйсгэв.
Рафаэл Гросси хэлэхдээ: “Энэ асуудал бидэнд маш тодорхой, Украин цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх үүргээ биелүүлж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэх мэдээлэл бидэнд огт байхгүй. Олон улсын атомын энергийн агентлаг нь Украины зохицуулагч-түншүүдтэй нягт харилцаатай хэвээр байна.
Өмнө нь Оросын эрх баригчид Украиныг цөмийн хүчин чадалтай, Орос руу довтлох боломжтой гэсэн мэдэгдлүүдийг хийгээд байгаа билээ.
Харин Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нь “ОХУ эрх баригч нарт Украин улс цөмийн зэвсэг бүтээж байгаа талаар ямар нэг “галлюцинаци буюу хий харагдах” юм байна гэж 3 сарын 3-нд хийсэн мэдэгдэлдээ хэлсэн билээ.
Эх сурвалж: Украинская правда
Бэлтгэсэн: Р.Буянхишиг