Цаг үеийн мэдээ

2022 онд Бодибилдинг Фитнессийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг тодруулах, эв нэгдэл Спорт-Олимпизмын үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, хүн амын сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, Бодибилдинг фитнессийн спортыг нийт иргэдийн зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох зорилготой “Монголын Мистер 2022” 31 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

Тэмцээнд нийт 13 төрөл 26 ангиллаар зохион байгуулагдана.

1. БОДИБИЛДИНГ НАСАНД ХҮРЭГЧИД

1. 60кг хүртэл

2. 65кг хүртэл

3. 70кг хүртэл

4. 75кг хүртэл

5. 80кг хүртэл

6. 85кг хүртэл

7. 85кг-с дээш

2. БОДИБИЛДИНГ ЗАЛУУЧУУД (21 нас хүртэл)

1. Жин, өндөр нээлттэй

3. БОДИБИЛДИНГ МАСТЕР (50 наснаас дээш)

1. Жин, өндөр нээлттэй

4. ЭРЭГТЭЙ АТЛЕТИК

1. -175см, Жин (Өөрийн өндөр /см/ – 100 + 6 = Биеийн дээд жин)

2. +175см, Жин (Өөрийн өндөр /см/ – 100 + 8 = Биеийн дээд жин)

/Жишээ: 171см өндөртэй тамирчин бол 171-100+6=77кг-аас доош жинтэй байх/

5. ЭМЭГТЭЙ АТЛЕТИК

6. ЭМЭГТЭЙ ФИТНЕСС

7. ЭРЭГТЭЙ ФИТНЕСС

8. ЭМЭГТЭЙ МОДЕЛЬ НАСАНД ХҮРЭГЧИД

1. 160см хүртэл

2. 165см хүртэл

3. 165см-с дээш

9. ЭМЭГТЭЙ МОДЕЛЬ ЗАЛУУЧУУД (21 нас хүртэл)

10. ЭМЭГТЭЙ МОДЕЛЬ МАСТЕР

1. 30-40 нас,

2. 40 наснаас дээш,

11. ЭМЭГТЭЙ СПОРТ МОДЕЛЬ

12. ЭРЭГТЭЙ СПОРТ МОДЕЛЬ НАСАНД ХҮРЭГЧИД

1. 170см хүртэл, Жин (Өөрийн өндөр /см/ – 102 = Биеийн дээд жин)

2. 175см хүртэл, Жин (Өөрийн өндөр /см/ – 100 = Биеийн дээд жин)

3. 180см хүртэл, Жин (Өөрийн өндөр /см/ – 100 + 2 = Биеийн дээд жин)

4. 180см-с дээш, Жин (Өөрийн өндөр /см/ – 100 + 4 = Биеийн дээд жин)

/Жишээ: 185см өндөртэй тамирчин бол 185-100+4=89кг-аас доош жинтэй байх/

13. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ТАМИРЧДАД ЗОРИУЛСАН ЭРЭГТЭЙ СПОРТ МОДЕЛЬ

гэсэн ангиллаар зохион байгуулагдаж байна. 

Нийт 50,000,000 төгрөгийн шагналын сантай тус тэмцээн UG palace-д зохион байгуулагдаж байна.

Таны сурталчилгаа