Цаг үеийн мэдээ

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд Монголын гурван тамирчин өрсөлдөх бөгөөд гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар уралдана. Тэд өчигдөр паралимпын наадмын нээлтийн ёслолд оролцжээ. Харин нээлтийн ёслолын дараа АНУ-ын нэрийн өмнөөс кёрлингийн төрөлд өрсөлдөх У.Бат-Оюун Монголынхоо баг тамирчдыг сурагласаар олж уулзан дурсгалын зураг татуулсан байна. Манай цаначид энэ сарын 7-ноос паралимпын цасан замд уралдаж эхлэх юм. 10 хоног үргэлжлэх энэ удаагийн паралимпын наадамд 48 орны 650 гаруй тамирчин 78 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

Таны сурталчилгаа