Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 3 сарын 5-ны өглөө хийсэн мэдэгдэлдээ бүх Украинчуудад хандан өөрийн хот, газар нутгийг хамгаалан үлдэхийг уриалжээ. Тэрээр хэлэхдээ: “Хүмүүнлэгийн хонгил өнөөдрөөс Мариуполь, Волноваха хотуудад ажиллаж эхэлнэ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, настай хүмүүст хоол хүнс, эм тариа өгөх болно, бидний тусламж аль хэдийн замдаа гарсан” гэжээ. Мөн тэрээр дайныг эсэргүүцэж Украины төрийн далбааг барин дайсны өөдөөс явж байгаа бүх Украинчуудаараа бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Украинская правда

Бэлтгэсэн Р. Буянхишиг

Таны сурталчилгаа