Цаг үеийн мэдээ

“Насанд хүрэгчдийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах – 2022” тэмцээн өнөөдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд эхэллээ. 

Тэмцээний эхэнд аймгийн засаг дарга А.Ишдорж “Бээжин-2022” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн, Бат-Өлзий сумын уугуул, ОУХМ Б.Ачбадрах болон эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул, одоо Бээжин хотноо эхэлж буй өвлийн XIII паралимпд оролцож яваа ОУХМ Ц.Дашдорж нарт хүндэтгэл үзүүллээ.

Тэмцээнд “Алдар”, “Хилчин” зэрэг спорт хороо, “Үндэсний цасан зам” холбоо болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн 60 гаруй тамирчид оролцож, Монголын цанын холбоо, Үндэсний олимпын хорооноос төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.

Таны сурталчилгаа