"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын багийн удирдлагууд БНХАУ-ын Бээжин Дэйли сонины редакцаас тавьсан хүсэлтийн дагуу тус сонины сэтгүүлчтэй цахимаар холбогдож ярилцлаа. Уг сонины сэтгүүлчийн
- "Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын нээлтийн ёслол болон бусад зохион байгуулалт ямар байгаа талаар
-Бээжингийн Паралимпын наадамд Монгол ын баг тамирчид ямар зорилго тавьж оролцож байна вэ ?
-Бээжингийн Паралимпын наадам зохиогдсоноор Дэлхийн хүн амын 15 хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн өөрчилж, ямар зүйл хийж чадах -Монгол Улсад Пара спортыг хөгжүүлэхэд чухам ямар бодлого барьж ажилладаг, цаашид хийж хэрэгжүүлэх томоохон бодлого чиглэл, үйл ажиллагаа зэрэг олон асуултад Монгол Улсын багийн ахлагч, Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нар дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Өнөөдөр "Бээжин 2022" Өвлийн Паралимпын 13-р наадамд оролцож байгаа манай 3 тамирчин Олон Улсын Паралимпын хорооны сэтгүүлчид ярилцлага өгнө.