Цаг үеийн мэдээ

Гуравдугаар сарын 7-8 ны өдрүүдэд Беларусийн нутаг дэвсгэрт Орос, Украины төлөөлөгчдийн гурав дахь шатны хэлэлцээр болох магадлалтай байна. Энэ тухай Украины страна.ua сайт мэдээлсэн ба ОХУ-аас хариу хүлээж байгаа гэжээ. Эдгээр хэлэлцээрт оролцож буй Оросын төлөөлөгчдийн нэг, Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий энэ тухай нэгэн ярилцлагадаа хэлжээ. 

Үүнтэй зэрэгцээ, Украины талын хэлэлцээрчийн нэг Денис Киреев нас барсан тухай мэдээ Киевээс иржээ.  Киевээс авсан мэдээллээр түүнийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байсан байна.  Украины Аюулгүй байдлын алба баривчлахыг оролдоход Киреев эсэргүүцэж, Киевийн төвд байрлах Печерскийн шүүхийн байрны ойролцоо амь үрэгджээ.

Эх сурвалж: РИА Новости

Бэлтгэсэн: Р.Буянхишиг

Таны сурталчилгаа