Хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-д үйлчилгээ үзүүлэхээ зогсоох тухай Visa болон Mastercard-ын гаргасан шийдвэр нь Сбербанкны картуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тус банкнаас телеграм сувагт мэдээлжээ. Зөвхөн гадаадад тус картуудыг ашиглах боломжгүй болж байгаа юм. Мөн тус системийн гадаад улсын өөр ямар нэг банкны картыг ОХУ-д ашиглах боломжгүй болж байгаа юм.
Сбербанкны үйлчлүүлэгчдийн бүх картууд хугацаа дуусах хүртлээ ажиллах бөгөөд тэдгээрийг бэлэн мөнгө авах, картын дугаараар шилжүүлэг хийх, оффлайн дэлгүүрүүд болон Оросын онлайн дэлгүүрүүдэд төлбөр хийх гэх мэтээр Орос улс дотроо гүйлгээ хийхэд ашиглах боломжтой.
Хэрэглэгчийн хөрөнгийн аюулгүй байдал нь бүх төлбөрийг дотоодын үндэсний төлбөрийн картын системээр дамжих замаар хангадаг тул төлбөр нь гадаадын төлбөрийн шийдлээс хараат бус байдаг байна.
Мөн Сбербанк нь өөрсдийн “МИР” картаа Unionpay төлбөрийн системтэй олон улсын карт гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: РИА Новости
Бэлтгэсэн: Р.Буянхишиг