Цаг үеийн мэдээ

Орос-Украины дайнаас шалтгаалж газрын тосны үнэ 2008 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Дэлхийн зах зээлд голлох үнийг тогтоодог брент газрын тосны үнэ Азийн зах зээлд нэг баррель нь 139 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн 13 жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Дэлхий дахинд шатахууны хомстол үүсч болзошгүй гэсэн түгшүүр бий болсноос өнгөрсөн долоо хоногт брент газрын тосны ханш 20 хувиар өсжээ.

Газрын тосноос гадна ойрын өдрүүдэд эрчим хүчний зах зээлийн ханш огцом өссөн бөгөөд үүнд Оросын Засгийн газар Украинд халдан түрэмгийлэх цэргийн ажиллагаа явуулсан үйлдэл хэмээн барууныхан зэмлэж байгаа юм. Хэрэглэгчдийн хувьд эрчим хүч, түлшний үнэ өссөнтэй холбогдуулан өрхийн хэрэглээний зардал дагаж өсөөд байна.

Даваа гарагт уналттай дүн мэдээ харуулсан зах зээл хөрөнгийн бирж байлаа. Японы Никкей индекс болон Хонконгийн Хан Сен гурван хувиар буурчээ.

АНУ-ын Засгийн газар Оросын газрын тосны нийлүүлэлтэд хориг тавих асуудлаар хэлэлцэж байна. Барууны орнууд Украины нутаг дэвсгэрт халдсаных нь хариуд Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ улам бүр чангатгах нөхцөл байдалтай байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа