Орос, Украины төлөөлөгчид гурав дахь шатны уулзалтаа өнөөдөр хийнэ гэж Украины төлөөлөгч Дэвид Арахамия өнгөрсөн бямба гарагт Facebook хуудсандаа мэдээлжээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцээрээр гал зогсоох тухай хэлэлцэнэ гэж эх сурвалжууд дурдсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон талуудын хоёр дахь шатны уулзалтаар Украины гал нээсэн бүс нутгуудад ард иргэдэд туслах хүмүүнлэгийн коридор байгуулахаар санал нэгдсэн. Гэвч уг шийдвэрийн хэрэгжилт хойшилсоор байна гэв.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа НАТО-оос гадна бусад цэргийн эвслүүд Украин руу цэрэг илгээхгүй гэсэн байр суурьтай байгааг хэлжээ.
Орос, Украины хямралыг намжаахад Израиль улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн удаа дуудлага хийж, удаан хугацаанд утсаар ярьжээ.
Мөн тэрээр бямба гарагт Москва болон Берлинд нууц айлчлал хийсэн байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин олоод Германы канцлер Олаф Шолцтой уулзсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: Business Insider, Bloomberg