"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн уралдаан боллоо. Сонгомол техникээр явагдсан энэ зайн уралдаанд 10 улсын 17 тамирчин гараанд гарч ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23,5 секунд хурдалсан амжилтаар 12-р байр эзэллээ. Цэгмидийн Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогтоо замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй. Манай хоёр тамирчин 3-р сарын 9-нд дараагийн зай буюу Спринт зайд уралдана.