Цаг үеийн мэдээ

ОХУ Украины нутаг дэвсгэрт халдан түрэмгийлснээс хойш хоёр долоо хоног орчмын хугацаанд нийт 600 орчим пуужин харвасан гэж АНУ-ын Батлан хамгаалахаас мэдэгджээ. Түүнчлэн Оросын байлдааны хүчний 95 хувь нь Украинд цугларсан гэдгийг албаныхан онцолсон байна.

АНУ-ын Батлан хамгаалахын ажигласнаар ням гарагт Украины Херсон, Миколайв хотуудад мөргөлдөөн гарчээ. Мөн Киев, Харьков, Чернихив, Мариупол хотуудыг эзлэхээр дайралт үргэлжилсээр байна.

Энэ хооронд Украины Засгийн газар хүнсний бараа бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд мах, элчин чихэр, давс, хөх тариа, овьёос, шар будаа зэрэг багтсан байна. Тус улсад бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн орчин нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан хүнсний бараа бүтээгдэхүүний хомстол улс даяар өөртөө үйлчлэх дэлгүүрүүдэд нүүрлэжээ.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа