Хятадын эх газарт 2020 оны гуравдугаар сараас хойш коронавирусийн халдварын дотоодын тохиолдол хамгийн олон бүртгэгджээ. Халдварын тархалт ийнхүү нэмэгдсэн нь омикрон хувилбар хурдан тархаж байгаатай холбоотой гэж үзсэн байна.
БНХАУ-ын нутагт ням гарагт дотоодын халдварын 214, зөөвөрлөгдөн ирсэнтэй нийт 312 тохиолдол илэрчээ. Хоёр жилийн өмнөөс тус улсын эрх баригчид халдварын тохиолдлыг зөөвөрлөгдсөн болон дотоодын гэж тусад нь ангилж тоолдог болсон.
Ням гарагт бүртгэгдсэн халдварын ихэнх нь Гуандон, Жилин, Шандон мужуудад бүртгэгджээ.
Эх сурвалж: Reuters