Цаг үеийн мэдээ

Украины Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр эрэгтэйчүүд дайчилгаанд оролцохоос зайлсхийх, эх орноо орхих оролдлогууд гарсаар байна. Тэд машины багажид, галт тэрэгний тээшинд нуугдаж, гадаад хүн мэт дүр эсгэх тохиолдлууд их гарч байна гэж тэмдэглэжээ.

Үүнээс гадна гадаадад зорчихын тулд их хэмжээний авлига өгсөн тохиолдлууд бүртгэгдэж байна гэж РИА Новости мэдээллээ.

 “Тэд дайчлахаас зайлсхийж, Украины нутаг дэвсгэрээс гарч зугтахын тулд 900 евро, хоёр мянган ам.доллар  гэх мэтийг санал болгосон” гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгджээ. Дайны байдал зарласан үед 18-60 насны эрэгтэйчүүд хил нэвтрэх эрхгүй бөгөөд, хил нэвтрэхийн тулд хилийн байцаагчид мөнгө санал болговол эрүүгийн хариуцлага хүлээх болно гэдгийг ард иргэддээ сануулсан байна. Хил нэвтрэх оролдлого хийсэн иргэдийг цагдаагийн байгууллагад хүргэж байцаалт авсны дараа Цэрэг татлагын төвд шилжүүлж байгаа гэж мэдэгджээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчин Донбассын бүгд найрамдах улсуудыг хамгаалах тусгай цэргийн ажиллагаа явуулж эхэлсний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский  улсдаа бүх нийтийн дайчилгааг зарласан билээ.

Эх сурвалж: РИА Новости 

Бэлтгэсэн Р.Буянхишиг

Таны сурталчилгаа