Цаг үеийн мэдээ

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр долоо хоног орчмын хугацаа өнгөрч байна. Уг үйлдлийг эсэргүүцсэн дэлхийн томоохон сүлжээ компаниуд ОХУ-д үйл ажиллагаа явуулахаас татгалзаад байгаа юм. Тэгвэл McDonald’s, Coca-Cola, Starbucks брэндүүд дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаас татгалзлаа.

McDonald’s Орос даяар үйл ажиллагаа явуулдаг 850 орчим түргэн хоолны зоогийн газрын салбараа түр хугацаанд хаасан байна. Үүд хаалгаа дахин нээх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй гэж тус компанийн зүгээс мэдэгджээ. Хэдийгээр тодорхойгүй хугацаанд хаалгаа барьсан ч 62,000 ажилтандаа цалинг нь олгоно гэжээ. 

Мөн Starbucks 100 орчим кофе шопынхоо хаалгыг барихаар болжээ. Эдгээрээс өмнө Netflix платформ, Levi’s зэрэг дэлхийд алдартай брэнд, сүлжээ компаниуд өрнөдийн орнуудын хоригт нэгдэж ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаас татгалзсан билээ. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа