Цаг үеийн мэдээ

"Бээжин 2022"  Өвлийн Паралимпын 13-р наадмын гүйлтийн цанын Спринт зайн уралдаан өнөөдөр явагдана. Энэ зайд 25 тамирчин хурд сорино. Цэгмидийн Дашдорж 10:45:30 цагаас 11-ээр, Батмөнхийн Ганболд 10:46:30 цагаас 13-аар гараанд гарч уралдана. Спринт зайн уралдаан 1,2 км замд болно. Гүйлтийн цанын төрөл 1976 онд Шведэд болсон Өвлийн  паралимпын анхны наадмаас эхлэн Паралимпын хөтөлбөрт багтжээ.

Таны сурталчилгаа