Гүрж улсын Батлан хамгаалахын сайд асан Ираклий Окруашвили Оросын эсрэг байлдахаар Украин улсад ирсэн талаар Украины Батлан хамгаалах яам мэдээлжээ. Окруашвили украинчуудад туслахаар сайн дурынхны хамт ирсэн байна.
Орос, Украины төлөөлөгчдийн гурав дахь шатны уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй ч Оросын Засгийн газар Киев болон бусад хотуудад иргэдэд туслах, нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор гаргахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын газрын тос, хийн импортыг бүрэн зогсоохоо мэдэгдсэн байна. Их Британи улс хоригт нэгдэж энэ жилийг дуустал Оросоос эрчим хүчний бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй гэжээ.
Эх сурвалж: Al Jazeera