Цаг үеийн мэдээ

ОХУ-ын байгалийн хий, газрын тос, нүүрсний импортод АНУ хориг тавьж байгааг Америкийн ерөнхийлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ алхам нь америкчууд Путины удирдлагад дахин хүчтэй цохилт өгсөн гэсэн үг гэжээ.

 "Бид Путины дайнд дэмжлэг өгөхөд оролцохгүй" гэж Байден хэлэв.

Эрчим хүчний үнэ өснө гэж эмээж байсан ч энэ шийдвэрийг Америкийн тэргүүлэгч хоёр нам дэмжсэн.

Энэ мэдэгдлийг угтан газрын тосны үнэ өссөн байна.

АНУ-ын энэ арга хэмжээ Оросын газрын тос, байгалийн хийнээс илүү хамааралтай байдаг Европоос илүү яаралтай арга хэмжээ авсан хэрэг байна.

Лондон энэ оны эцэс гэхэд Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдийг бүрэн орлуулна гэдгээ зарласан. Эдгээр нь Их Британийн эрэлтийн 8 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд засгийн газар нь өөр хувилбар хайхад хэдхэн сар хангалттай гэж үзсэн байна. Герман улс мөн хий, нүүрсээ аажмаар зогсоож байгаагаа зарласан.

Хариуд нь ОХУ нь "Хойд урсгал 1"-ээр дамжуулдаг нийлүүлэлтээ бүрэн зогсоох замаар дэлхийн хориг арга хэмжээд хариу өгч чадна гэж мэдэгдсэн.  Бусад улсууд Оросын газрын тос, байгалийн хийг авахаас татгалзсан нь баррель газрын тосны үнэ 300 доллароос дээш өсөхөд хүргэх магадлалтай гэж ОХУ үзэж байна.

Эх сурвалж: euronews.com

Бэлтгэсэн: Р.Буянхишиг

Таны сурталчилгаа